horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

М.Бадарч: Маргааш намайг барилдуулахгүй л юм шиг байна

post-img

Улсын гарди М.Бадарчийг допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн хэмээн барилдах эрхийг нь 4 жилээр хассан. Тэгвэл М.Бадарч өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзлаа. Тэдний уулзалтын дараа сэтгүүлчид М.Бадарчаас дараах мэдээллийг тодруулав.

-Та маргааш барилдах уу?

-Монголын үндэсний бөхөөрөө барилдвал надад сайн л байна.

-Та өөрөө допинг хэрэглэсэн юм биш үү?

-Допинг гэдэг юмаа бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байгаа ш дээ. Тамирчин бид чинь бэртэнэ. Эмэнд нь тэр бодис нь байхыг мэдэхгүй. МОНАДА ийм ийм эмэнд ийм бодис байдаг шүү гэх мэтчилэн тамирчдадаа тайлбарлаад, таниулах ажил хиймээр байгаа юм. Тийм сургалт, таниулах юм хийгээгүй байж шийтгэх болохоор бөөнөөрөө орж ирдэг.

“Эрхээ сэргээлгэе” гэхээр “Тэр ч байгууллага мэднэ, манайх мэдэхгүй” гээд сонин байдалд оруулчхаад байна.

Өсөхбаяр шиг МОНОДА-тай хамтраад ажиллаж болохгүй юм уу?

-Өсөхбаяр МОНОДА-тай хамтарч ажилласан гэж хэн хэлж байгаа юм бэ?

Тамирчдад допингийн сургалт явуулах ч юм уу. Тийм юм хийнэ гэсэн ш дээ.

-Өсөхбаяр тийм юм явуулсан юм уу?

-Магалжав тэргүүнтэй уулзлаа. Юу гэж байна?

-Тоймтой юм ярьсангүй ээ. Ер нь бол барилдуулахгүй л юм шиг байна.

-МОНАДА таныг өөрөө мэд гэсэн юм биш үү?

-Аан тийм. “Өөрөө мэд гэсэн, МОНОДА. Тэрийг чи яагаад шууд утгаар нь хүлээж аваад байгаа юм бэ” гэж л байна лээ, тэргүүн.

-Бүртгэхгүй байх шалтгаанаа юу гэж байна?

-Тайлбарлаж өгөхгүй байна лээ.

Барилдах эрх сэргэх хугацаа болчихсон бил үү?

-3 жил гаруй болчихлоо. 4 жилээр хасуулсан л даа. Яривал их юм бий. Миний ярьсан юмыг хүмүүс хүлээж авах биш дээ.

0/1000