horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгажээ

post-img

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажиллагсад 2026.09.03-нд Богдхан уулын Дугуйцагаанаас Зүүнширээ, Тэнгэр хад, Ихтэнгэрийн амны дээд эхээр мориор эргүүл хийн, самар түүж байсан 50 орчим хүнийг уулнаас буулгав. Тэдний самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг нь унтраалгажээ.

Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялаг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог. Зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.

0/1000