“Валют солиулах гээд залилуулчихлаа” гэсээр Л гэдэг хүн энэ оны 8 дугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагад ханджээ. Л юань солиулах зорилгоор фэйсбүүкт тавьсан зарын дагуу үл таних хүнтэй холбогдсон аж. Тэр уг хүний банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 93.990.000 төгрөг шилжүүлээд, алдсан байна.
Цагдаагийн байгууллага уг хүний банкин дахь дансыг хаалгаж, хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байна.

