horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

post-img

9-р сарын 5 буюу Бямба гарагийн шөнө Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөл, Булган, Дорнодын зарим сумдын нутаг, Төв, Хэнтийн өмнөд, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 0.0-9.0мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

Өдөртөө Хөвсгөл, Архангай, Орхон, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх сумд, Булган, Сэлэнгэ, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун болон хойд, Дундговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

УЛААНБААТАР хот орчмоор Бямба гарагийн оройдоо бага зэргийн бороо орно.

НЯМ гарагт /2026.09.06/

9-р сарын Бямбаас Нямд шилжих шөнө /05-06/Дорнодын ихэнх сумд, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 0.0-14.0мм бороо, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 15.0-25.0мм ахиухан хэмжээний бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно.

Ням гарагийн өдөр Өмнөговь, Дорнодын ихэнх сумдын нутгаар, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0мм бороо орно.

Салхи говийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар сэрүүн амралтын өдрүүд тохиох нь.

0/1000