Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, ууланд нуусан байсан 6 байршилд хүнд даацын 9 техник, ЗИЛ-131 маркийн 1 тээврийн хэрэгслийг илрүүлсэн байна.

Одоогоор илрүүлсэн техник, тээврийн хэрэгслүүдийг суурин газрын төв рүү татан төвлөрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


