horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ховд аймгийн Цагдаагийн газар шинэ байртай боллоо

post-img

Ховд аймгийн Цагдаагийн газар түүхт 100 жилийн ойн босгон дээр шинэ байраа ашиглалтад оруулж, нээлтээ /026.09.04-нд хийлээ. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ш.Сүхтулга, бригадын генерал Ц.Ням-Очир, Б.Билэгт, Ховд аймгийн Цагдаагийн газрын анхны дарга, дэд хурандаа, Монгол Улсын гавьяат хуульч Т.Норовжав болон цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Барилгад нийт 60 орчим оффисын өрөө, хурлын болон хоолны заал, фитнес танхим, камерын хяналтын өрөө, хүн тээврийн цахилгаан шат зэрэг алба хаагчдын ажиллах, үйлчлүүлэх иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын орон зайг төлөвлөжээ. Мөн авто гараж, гадна зогсоолтойгоор шийдсэн байна.

0/1000