horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Суманд 3 жил ажиллавал цэргийн алба хаасанд тооцдог болох гэж байна

post-img

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай мэдээллээ. Улаанбаатар хотоос алс суманд багш, эмч, цахилгаанчин гэх мэт мэргэжлээр 3 жил ажилласан эрчүүдийг цэргийн алба дүйцүүлэн хаасанд тооцох гэж байгаа аж.

Баянхонгор аймаг дахь төрийн байгууллагуудад 117 ажилтны орон тоо сул байна. 20 суманд 6 төрлийн хичээл заах 26 багш, 8 төрлийн мэргэжлийн 67 эмч шаардлагатай. Энд ирж мэргэжлээрээ 3 жил ажиллавал цэргийн алба хаасан хэмээн цэргийн үнэмлэх олгоно. Энэ нь залууст маш чухал хөшүүрэг болох боломжтой.

Цэргийн алба дүйцүүлэн хаах хэлбэрийг орон нутгийн бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх нь боловсрол, эрүүл мэнд, бусад салбарт хүний нөөцийн дутагдлыг нөхөх нэг боломж болохыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут онцоллоо. Тэрээр “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулж яваа аж.

0/1000
Batsaikhan Sambuu

Маш зөв шийдэл цэргийн алба заавал хаах ёстой тийм учираас сургууль төгссөн залуучуудыг хөдөө хүний нөөц дутуу сумдуудад ажилуулах нь зөв

Сандаг-Очир Энх-Отгон

хөдөө сумдуудад хагас цэргийн зохион байгуулалтанд ажилдаг төмөр замчдыг яах уу