Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Лхагвасүрэнгийн цогцсыг олжээ. Тэр 2026.07.09-нд ажлаасаа тараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайж, зар гаргасан юм.
Тэр 8 дугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж ээждээ чаат бичсэн ч хүү нь биш, өөр хүн хүүгийнх нь өмнөөс тийм чаат бичсэнийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байдаг.
Ингээд цагдаагийн байгууллага Ц.Лхагвасүрэнтэй хамгийн сүүлд хамт байсан хүн нь түүнийг хөнөөж, цогцсыг нь нуусныг илрүүлжээ. Түүнийг хөнөөсөн гэх этгээд хэргээ хүлээж, цогцос булсан газраа зааж өгсөн байна.

