horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ээлжит бус чуулган 10:00 цагаас хуралдана

post-img

Улсын Их Хурлын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Тус хурлын дарга С.Бямбацогт 2026.09.03-нд “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргасан. Тэрээр их хурлын ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлалаа. Нэгдсэн хуралдаан 9 дүгээр сарын 7-ны даваа гарагийн 10:00 цагт эхэлнэ.
Үүнээс өмнө намын бүлгүүд хуралдаж байна.

Уг чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

0/1000