Улсын Их Хурлын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хурлын дарга С.Бямбацогт нээлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.
Тэрбээр улсын төсвийн тодотголыг аль нэг намд таалагдаагүй гэдэг шалтгаанаар зогсоох бус эрүүлээр ярилцаж, бодитой, ажил хэрэгч хандахыг уриаллаа.
Төсвийн төслийг үнийн өсөлтөд амьжиргаа нь дордож буй иргэдээ хамгаалахад зориулан боловсруулжээ хэмээн онцоллоо.
Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой. Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцид үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай.
Хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт баталсан хуулиндаа эзэн шиг эзэн байхыг уриалж байна.


