horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

NBA-гийн од Дуайт Ховард Монголд ирж байна

post-img

NBA-гийн найман удаагийн Бүх оддын тоглогч, 2020 оны аварга Дуайт Ховард өнөөдөр Монголд ирж байна.

Тэрээр Азийн аялан тоглолтынхоо эхний зогсоолоор Монголыг сонгосноо өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ. Ховард есдүгээр сарын 9-нд Улаанбаатарын M Bank Arena-д болох үзүүлэх тоглолтод оролцох юм.

40 настай Ховард NBA-д 18 улирал тоглож, “Орландо Мэжик”, “Лос-Анжелес Лэйкерс” зэрэг долоон багийн өмсгөлтэй талбайд гарсан бөгөөд 2025 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд элссэн.

Ховард өмнө нь 2011 онд Монголд ирж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголд ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

0/1000