horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хятадад Дөрбөдийн 30 дахь наадам эхэллээ

post-img

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Хэйлунжян мужийн Дөрбөд Монголын өөртөө засах хошууны 30 дахь Наадам есдүгээр сарын 6-нд эхэлжээ.

Энэ жилийн наадамд уламжлалт соёл, орчин үеийн технологийг хослуулсан үзүүлбэр олны анхаарлыг татсан байна. Үндэсний хувцастай бүжигчид уламжлалт Андайн бүжгийг толилуулах үеэр ухаалаг роботууд тэдэнтэй зэрэгцэн бүжиглэжээ.

Андайн бүжиг нь Өвөр Монголын Хорчин тал нутгаас үүссэн уламжлалт ардын бүжиг юм.

Наадмын хүрээнд үндэсний урлагийн тоглолт, ардын уламжлал, соёлын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах бөгөөд зочдод тал нутгийн соёлыг орчин үеийн өнгө аястай хослуулан танилцуулах юм.

0/1000