horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

post-img

Түүх, соёлын биет өвийн хадгалах, хамгаалах горим зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэсэн, хадгалсан зөрчлийг хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагч хамтран илрүүлжээ. Тэд хэргийн газарт үзлэг, шалгалт хийхэд тухайн хүний эзэмшлийн байр, тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, мөнгөн ембүүний хугархай 3 ширхэг, 1 мөнгөн гулдмай хураан авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байгаа тухай ССАЖЗЯ мэдээллээ.

Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч уг хүнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, хадгалсан хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 мянган төгрөгөөр торгож, торгуулийг бэлэн бусаар төлүүлжээ.

0/1000