“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, Улаанбаатар хот, Монгол Улсаас гарахыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хориглолоо. Нийслэлийн Прокурорын газар яллагдагч В.Ганзоригийг цагдан хорих хугацааг сунгуулахаар тус шүүхэд хандсан байна. Уг саналыг уг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад, “В.Ганзоригт урьд нь авсан цагдан хорих арга хэмжээний үндэслэл арилсан” гэж үзжээ. Ингээд түүнийг цагдан хорих арга хэмжээг 2026.09.08-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байна. Энэ тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн мэдээллээ.

