horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шатахуунгүй болсон 17 суманд яаралтай шатахуун хүргэхээр боллоо

post-img

Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб өнөөдрийн хурлаараа шатахуунгүй байгаа 17 суманд шатахуун шуурхай хүргэх, ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахаар боллоо.

9 дүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад орж ирсэн шатахууны хэмжээ:

  • АИ92 – 16651 тонн,
  • АИ98- 120 тонн,
  • Дизель түлш- 46000 тонн,
  • Онгоцны түлш-1790 тонн

Хөдөө, орон нутгийн 1 ШТС-д дунджаар 56 машин дугаарлаж байгаа аж. Тэгвэл доорх аймгуудад оочир хамгийн их байна.

  • Булган- 98,
  • Дорнод – 100,
  • Дундговь – 90,
  • Өмнөговь – 90,
  • Сүхбаатар – 195

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт улсын хэмжээнд 30 сум шатахуунгүй байв. Тиймээс амралтын өдрүүдэд орон нутгуудыг шатахуунаар түлхүү хангажээ. Өнөөдөр өглөөний байдлаар 17 сумын ШТС-д бензин хараахан очоогүй байна.

Түүнчлэн ургац хурааж эхэлсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Увс зэрэг аймгийг бензин, дизель түлшээр таслахгүй байх үүргийг өглөө.

0/1000