Германы нийслэл Берлиний төрийн байгууллагууд кибер халдлагад өртөж, ойролцоогоор 5.7–5.8 терабайт буюу 1.4 сая гаруй файл “dark web”-д нийтлэгдсэн байна. Халдлагыг Rhysida нэртэй бүлэглэл үйлдсэн нь тогдоогджээ.
Алдагдсан мэдээлэлд төрийн албан хаагчдын төрсний гэрчилгээ, утасны дугаар, гэрийн хаяг, ажлын таслалтын бүртгэл зэрэг хувийн мэдээлэл багтсан байж болзошгүй байна. Мөн ус, эрчим хүч, хорих байгууллага зэрэг чухал дэд бүтцийн талаарх мэдээлэл орсон эсэхийг шалгаж байгаа аж.
Хакерууд өмнө нь Берлиний захиргаанаас 30 биткойн буюу хоёр сая орчим еврогийн төлбөр нэхэмжилсэн бөгөөд шаардлагыг нь биелүүлээгүй тул мэдээллийг нийтэлсэн байна. Берлиний эрх баригчид одоо халдлагын цар хүрээ болон учирч болзошгүй эрсдэлийг тооцоолох шуурхай ажиллагаа явуулж байна.


