Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Б, Б.У нар нийслэлийн нэгэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа  иргэн Э.М-тэй бүлэглэн, ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын А/799 дугаар захирамж гаргуулжээ. Бусдад хууль бусаар газар эзэмших нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

0/1000