АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч Bombardier компанид онгоцоо АНУ-д үйлдвэрлэхгүй бол Америкийн зах зээлд борлуулахыг хориглоно гэж анхаарууллаа. Тэрбээр Bombardier-ийг АНУ-ын зах зээлээс ашиг хүртэж байгаа ч үйлдвэрлэлээ Канаддаа төвлөрүүлж байна хэмээн шүүмжилжээ.
Bombardier нь АНУ-д 3,500 орчим ажилтантай, 2,800 нийлүүлэгчтэй бөгөөд жил бүр Америкийн компаниудаас 2.5 тэрбум гаруй ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авдаг байна. Трампын мэдэгдэл АНУ, Канадын худалдааны маргаан улам хурцдаж буй үед гарчээ.


