horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, өндөр настан голдуу хэрэглэдэг “Дае-Кал” шахмал эмийг устгаж байна

post-img

Инденез улсын “PT. Caprifamindo Laboratories” үйлдвэрт үйлдвэрлэсэн FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” шахмал эмийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар худалдаанаас эргүүлэн татаж байгаагаа зарлалаа. Уг эмийг Эм шинжлэх лабораторид 2026.08.11-нд шинжлүүлэхэд шаардлага хангаагүй аж. Тиймээс эрсдэлийн II ангилалд тооцож, зах зээлээс эргүүлэн татаж, устгаж байгаа аж.

Иймд FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” эмийг хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулъя. Энэ нь яс сийрэгжих эрсдэлийг бууруулж, ясны эрүүл байдлыг дэмжих зориулалттай эм юм байна. Ялангуяа кальц, D3 аминдэмийн хэрэгцээ нэмэгдсэн жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, өндөр настанд урьдчилан сэргийлэх зориулалтаар эмч нар бичиж өгдөг юм байна.

0/1000