2026 оны 09-р сарын 09-нөөс 2026 оны 09-р сарын 13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байна.
09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар,
10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар,
11-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар,
12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.
11-нээс нутгийн баруун хэсгээс эхлэн дулаарна.


