horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

1-18 настай хүүхдэд тарьж болдог “Метоклопрамид” тариаг зах зээлээс буцаан татжээ

post-img

БНХАУ-ын “Гюзхоу тианди фармацютикал” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Метоклопрамид” нэртэй 2502026 цувралын дугаартай 10мг/2мл хэмжээтэй тарилгыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зах зээлээс эргүүлэн татаж байна. “2028 оны 2-р сард хугацаа нь дуусна” гэж хайрцаг дээрээ бичсэн уг тариаг Эм шинжлэх лабораторид шинжлэхэд, шаардлага хангаагүй аж. Тиймээс уг тарилгыг 8-р сарын 6-26-ны хооронд эмийн сан, эмнэлэг гэх мэт бүх хэрэглэгчээс эргүүлэн татжээ.

Хэрвээ энэ тариа танд, танайд байгаа бол хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Уг тариаг авсан газартаа буцааж өгөөрэй.

Үүнийг 1-18 настай хүүхдэд тарьж болдог, хими эмчилгээ хийлгэсний улмаас дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ажээ.

0/1000