horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Байгаль орчинд учирсан 25 тэрбум төгрөгийн хохирлын 6.09 тэрбумыг нөхөн төлүүлжээ

post-img

Прокурорын байгууллага сүүлийн 5 жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг хянаж, 2333 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Үүний 41%-ийг нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна.

Сүүлийн 2 жилд шүүх 1228 хүн, 18 хуулийн этгээдийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Үүний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байв.

Шүүхээр шийдвэрлүүлсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Үүнээс 6.09 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.

0/1000