horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хар тамхины хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлжээ

post-img

 Б.Б, А.О, Б.Ц, М.,М.О нар 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сарын хугацаанд метамфетамины агууламжтай, “мөс“ гэх нэртэй сэтгэцэд нөлөөт, хориглосон бодисыг худалдах зорилгоор олж авч, бусдад удаа дараа худалдаж байгаад баригджээ. Тэд зүгээр ч нэг хар тамхи олж авч зардаггүй, мөнгөө угаадаг байсан аж. Үүнээсээ тэд чамгүй ашиг олсон байна.

Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Ц.Б гадаадаас 2025 оны 4 дүгээр сарын 13-нд метамфетамины агууламжтай, 15.8 грамм жинтэй “мөс“ оруулж иржээ. Прокурор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Б.Г 2024 оны 9 дүгээр сарын 20-нд тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамал хууль бусаар түүжээ. Түүний гэрээс нийт 286.3 грамм бодис олсон байна. Уг хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

0/1000