horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

З.Мэндсайхан: Уул уурхайн компаниуд ашигтай ажиллах ёстой

post-img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал Төсвийн тодотголын талаар хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авлаа. /2026.09.08/

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ногдол ашгаас 1 их наядыг нөхөхөөр оруулж ирж байгаа юм байна. Ашиг олохгүй бол яах вэ, Сангийн яамныхаан. Нүүрсний хил үнэ 68 ам.доллар байна 30 болчихвол яахын.

Урд хөрш маань нүүрс авахаа больчихвол яах вэ?

Сангийн сайд З.Мэндсайхан: Уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж байж уул уурхайн баялгийг ард иргэддээ хүртээх ёстой. Төрийн өмчит компани ашиггүй ажиллавал татан буугдах ёстой.

Би хэлээд байна ш дээ. Төсвийн гадуур яваад байгаа, хяналтгүй мөнгийг л УИХ руу оруулж ирж байгаа юм.

Г.Очирбат: Ашиггүй бол яах вэ?

З.Мэндсайхан: “Эрдэнэс Монгол” компани төрийн захиргааны байгууллага. Зөвхөн нэг компанийн төрд өгөх ногдол ашиг энэ оны эцсээр 7,6 их наяд болно. Одоо “Эрдэнэс Монгол”-ын балансыг Та татаад үзэхэд 3,6 их наядын цэвэр ашигтай байгаа.

0/1000