Оросын арми Украины нийслэл Киев хотод баллистик пуужингаар дахин цохилт өгч, зургаан хүн шархадсан талаар хотын дарга Виталий Кличко мэдээллээ. Цохилтын улмаас орон сууцны барилгууд эвдэрч, хотын хэд хэдэн хэсэгт гал гарсан бөгөөд зарим иргэн барилга дотор гацжээ.
Энэ халдлага АНУ-ын энхийн хэлэлцээний төлөөлөгчид Киевээс явсны дараахан болсон байна. Үүний зэрэгцээ хөрш Польш улс агаарын орон зайгаа хамгаалах зорилгоор цэргийн нисэх хүчнээ бэлэн байдалд оруулжээ.


