horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шоконд бэлэн үү?

post-img

Н.Учралын Засгийн газраас Банкны холбоо “Шоконд бэлэн үү?” хэмээн асууж байна. Ингэж асуух болсон хэд хэдэн үндэслэл бий. Манай Засгийн газар голланд өвчин тусаад, 2006 оноос төсвөө данхайлгаж эхэлсэн. 20 жилийн туршид үе үеийн Ерөнхий сайд нарын тогтоосон рекордыг Н.Учрал шинэчлэн тогтоох гэж байна. Түүн шиг төсвийг шууд 10 их наядаар нэмсэн тэргүүн аль ч засагт байсангүй. Энэ нь юунд хүргэж болох вэ?

Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2026.09.07-нд УИХ-ын чуулганд Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа “Урсгал зардлыг нэмж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2%-д хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй” гэж дүгнэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан “Эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүй. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон. Иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүй” гэж сэрэмжлүүллээ.

Засгийн газар инфляцыг өндөр байлгах дуртай

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмээд, бусад иргэдээ инфляцад хаяж байна. Инфляц өндөр байх нь Засгийн газарт ашигтай. Учир нь инфляц өндөр байвал аж ахуйн нэгжүүдээр дамжиж, төсвийн орлого нэмэгддэг. Иймээс Засгийн газар инфляцыг өндөр байлгах дуртай. Төсвийн зарлага 10% нэмэгдэхэд ДНБ 3% буурдаг. 2027 онд Засгийн газар төсвийн зарлагаа 28% нэмэхээр ДНБ 10%-иар багасна. Эдийн засгийн өсөлтийг Засгийн газар ингэж хулгайлах гэж байна” хэмээн анхааруулаа.

Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан төсвийг УИХ энэ хэвээр нь баталбал ДНБ-д төсвийн эзлэх хувь 39% болно. Үүний өмнө ДНБ-д төсвийн эзлэх хувь ийм өндөр байсангүй.

2024 онд 35%

2025 онд 35%

2026 онд 32%

2027 онд 39%

Банкны холбооноос хийсэн тооцоогоор шатахууны хязгаарлалт он дуустал үргэлжилж, үнэ дахин нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт энэ хэвээр үргэлжилбэл 2026 оны эцэст инфляц 18.6%-д хүрэх аж. Дараа жил шатахууны хомсдол арилж, үнэ нэмэгдэхгүй, нүүрсний экспорт одоогийнхоос нэмэгдэхгүй бол инфляц 7% байх боломжтой гэнэ.

Бодит байдал дээр шатахуун хүрэлцээгүй хэвээр байж, үнэ нь улам тэнгэрт хадах төлөвтэй. Үүнийг дагаад гурил, будаа, оо, саван, хувцас гээд бүх барааны үнэ өснө. Одоо зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүс дээр олон хүн нэмж, банкны хар жагсаалтад орно. Цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчид, тэтгэвэр нь бага ч болов өссөн ахмадууд үүнийг яаж ийгээд давах биз. Харин хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, хэдэн хүн ажиллуулдаг ажил олгогч нар, халтуурын хаант улсынхан хөлд нь чирэгдэж, амьжиргаагаа алдах эрсдэл маш өндөр.

Хүмүүсийг төгрөгөө валют болгохоос сэргийлэх арга хэмжээ яаралтай авах ёстой

Банкны холбооныхны хэлснээр инфляц 18.6% болбол зээлийн хүү дагаад нэмэгдэнэ. Инфляц бол хадгаламж, зээлийн хүү хэд байхыг шийддэг, үл үзэгдэх хүчирхэг ноён. Банк иргэнд зээл олгохдоо хүүгээ хэд гэж хэлэхээ шийдэхийн тулд инфляцыг хардаг. Инфляц 8% байхад, хадгаламжийн хүү 16% байв. 16%-8%=8% Энэ бол банкны жинхэнэ, бодит хүү. Банк иргэнд 16% биш, 8% хүүтэй зээл өгч байсан гэсэн үг.

Одоо ч инфляц 13% байгаа. Банк 3% хүүтэй зээл өгч байгаа гэсэн үг. 2027 он гармагц банкууд зээлийн хүүгээ нэмэх нь тодорхой. Банкны холбооныхон ч үүнийгээ далдхан илэрхийлж байна.

Харин 2027 онд хадгаламжийн хүүг өсгөх боломжгүй гэдгээ шууд хэлсэн. Учир нь дараа жил ажилгүй, орлогогүй, мөнгөгүй болох хүмүүст банк зээл олгохгүй. Банк зээл олгохоо багасгавал иргэдээс мөнгийг нь авч хадгалах хэрэгцээ дагаад багасна. Хүүг нь нэмэхгүй бол иргэд банканд хадгалуулсан мөнгөө авч, доллар болгохыг хичээнэ. Ингээд валютын ханш өсөх эрсдэл нүүрлэж байна. Үүндээ тулбал долларын ханш өснө. Тиймээс Банкны холбоо хүмүүсийг төгрөгөө валют болгож, хадгалахаас сэргийлэх арга хэмжээ яаралтай авахыг Засгийн газарт санууллаа.

0/1000