horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баян-Өлгийн засаг дарга асан А.Гюлистаны хэргийг мөрдөн шалгаж дуусжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв. Одоо 70 гомдол, мэдээллийг хянаж байна.

Эрүүгийн 1072 хэрэг мөрдөн байцааж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 34 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоо 1023 хэрэг шалгаж буй аж.

Баян-Өлгий аймгийн засаг дарга асан А.Гюлистан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг мөрдөн шалгаж дуусжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

0/1000