horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол хүний 900 сая төгрөгийг залилаад зугтах гэж байсан гадаадын 2 иргэнийг баривчилжээ

post-img

Монгол Улсад аялахаар 8 дугаар сарын 15-нд ирсэн гадаад улсын 2 иргэн Монгол Улсын нэгэн иргэнд ам.доллар хуурамчаар үйлдэх санал тавьжээ. Уг саналыг өнөө монгол хүн зөвшөөрч, уг 2 этгээдэд залилуулсан байна. Гадаадын 2 иргэн 9 дүгээр сарын 6-нд түүнээс 250 мянган ам.доллар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлийг нь залилж авчээ. Эдгээр нь нийт 900 сая төгрөг болох аж.

Гадаадын иргэдийг Монгол Улсаас зугтах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд дайчлан баривчилжээ.

0/1000