Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд баавгай айлын хот руу дайрах нь давтагдаж байна. Энэ аймагт одоогоос 7 жилийн өмнө буюу 2019 онд баавгай малчны гэр лүү дайрч, 2 хүний аминд хүрч байв.
Өнөө жил хүрэн болон хар баавгай малчдын хот руу дайрч байгаа гэнэ. ОХУ-д болон Хүдэр суманд өнгөрөгч онд ой, хээрийн түймэр их гарсан байна. Энэ жил ойд самар, жимс маш бага ургажээ. Самрын бага ургацын жил таарч байгаа аж. Үүнээс үүдэн баавгай идэш хайн, айлын гэр ухаж байж болзошгүй гэж байгаль хамгаалагчид таамаглаж байна.
NTV телевизийн сэтгүүлч Б.Адьяатөр өчигдөр Хүдэрт очиж, үүнийг газар дээрээс нь сурвалжиллаа. Энэ тухай дараах холбоосоор үзээрэй. https://www.facebook.com/share/v/1BwZsPNuSi/


