horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Трамп Германы хэт барууны AfD намын ялалтыг цагаачлалын бодлоготой холбон тайлбарлав

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы хэт барууны “Германы төлөөх альтернатив” (AfD) нам Саксони-Анхальт мужийн сонгуульд ялалт байгуулсныг Германы цагаачлалын дүрэм, зохицуулалттай холбон тайлбарлажээ.

Трамп мягмар гарагт /есдүгээр сарын 8/ өөрийн Truth Social цахим хуудсанд Германы “аймшигтай” цагаачлалын дүрэм, зохицуулалт тус улсад ихээхэн хохирол учруулсан гэж бичсэн байна.

Тэрээр мөн Германы “популист нам” томоохон амжилт үзүүлж, ард иргэд нь цагаачлалын бодлогоос залхсанаа илэрхийллээ хэмээн мэдэгджээ.

AfD нам есдүгээр сарын 6-нд болсон Саксони-Анхальт мужийн сонгуульд 43.8 орчим хувийн санал авч тэргүүлсэн нь Дэлхийн II дайнаас хойш Германы хэт барууны нам мужийн түвшинд засгийн эрх авахад хамгийн ойртсон тохиолдол болж байна.

Гэхдээ тус нам дангаараа олонх болж чадаагүй тул мужийн засгийн газар байгуулахын тулд бусад намын дэмжлэг шаардлагатай хэвээр байна. AfD-ийн энэхүү амжилт нь канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг эвслийн засгийн газарт улс төрийн дарамт нэмэгдүүлж байна.

0/1000