horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Мэрил Стрип “Прадагаар гоёсон шулам” киноны хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулжээ

post-img

“Холливуд”-ын жүжигчин Мэрил Стрип “Прадагаар гоёсон шулам” кинонд өмсөж байсан хувцас, уг кинотой холбоотой загварын эд зүйлсийг буяны дуудлага худалдаанд оруулжээ. “Кристи” дуудлага худалдааны ордон уг хувцаснуудыг 35 багцлан, дуудлага худалдаанд оруулж байгаа аж. Үүнээс олсон орлогыг Сэтгүүлчдийг хамгаалах хороо, Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлд хандивлах юм байна.

“Кристи”-гийн хувийн болон ховор цуглуулгын мэргэжилтэн Натали Ферногийн хэлснээр, уг хоёр байгууллагыг Мэрил Стрип өөрөө сонгосон юм байна. У худалдаа сэтгүүл зүй болон загварын салбарыг холбож байгаагаараа онцлог ажээ.

Дуудлага худалдааны онцлох бүтээлээр Стрипийн кинонд өмссөн “Dries Van Noten” брэндийн унжлага бүхий хүрэм нэрлэгдэж байна. Жүжигчин уг хүрмийг тухайн кинонд Миранда Пристлигийн дүрээр хэд хэдэн чухал хэсэгт өмссөн байна.

“Кристи”-гийн мэргэжилтний тайлбарласнаар, уг хүрэм кинонд орчин үеийн загварын ертөнцийг тод харуулсан бүтээлүүдийн нэг байв. Унжлага, эмжээрийн хийц болон хөдөлгөөн нь онцгой харагддаг ажээ.

Харин дуудлага худалдааны хамгийн өндөр үнэлгээтэй эд зүйл нь Эмили Блантын өмссөн яс хэлбэрийн бугуйвч. Энэ бугуйвч 20-30 мянган ам.долларын үнэд хүрэх төлөвтэй. Элза Периттигийн “Tiffany & Co”-д зориулан бүтээсэн уг бугуйвч алмаазан чимэглэлтэй. Блант “The Devil Wears Prada 2” кинонд Эмили Чарлтоны дүрийг бүтээхдээ үүнийг зүүжээ.

Мөн улаан хивсний ёслол, сэтгүүлийн зураг авалтад өмссөн хувцаснууд болон кинонд гардаг J.Crew-ийн церулеан цэнхэр ноосон цамцны хуулбарыг худалдах юм байна. Одоо үргэлжилж байгаа онлайн дуудлага худалдаа 9 дүгээр сарын 15-нд хаагдана.

0/1000