horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шатахууны хомсдол дараа жил үргэлжилбэл юу болох вэ?

post-img

ОХУ 89 мужийнхаа 58-д нь шатахуун хязгаарлаад байна. Өдөрт 5.3-5.6 сая баррель газрын тос боловсруулдаг байсан үйлдвэрүүд нь энэ оны 8 дугаар сарын байдлаар 3.6 сая баррелийг үйлдвэрлэж байна. Үүний улмаас ОХУ-д шатахууны хомсдол дахин даамжирч, улс даяар ШТС-уудад урт дараалал үүсэхийн зэрэгцээ хэд хэдэн бүс нутагт бензин худалдах хэмжээг хязгаарлаж эхэлжээ. Москва мужид хүртэл бензин хомсдож, оросууд ШТС-уудад урт дараалалд зогсож байна.

Шатахууны хомсдол тус улсад анх 5 дугаар сараас мэдрэгдэж эхлээд, 7 дугаар сард даамжирч, одоо бүр гаарлаа. 2026 оны эхнээс хойш тус улсад шатахууны үнэ байнга нэмэгдсээр одоо АИ92 бензиний үнэ 37%, дизель түлшний үнэ 35%, АИ95 бензиний үнэ 31% өсжээ. Үнэтэй ч гэсэн бензин алга.

Үүнд зуны улирлын эрэлт нэмэгдсэнээс гадна Украины дроны цохилтын улмаас Оросын газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь голлон нөлөөлжээ. Оренбург мужид нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Украины дроны халдлагад өртсөн Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр ажиллагаагаа зогсоосон. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 6 сая тонн түүхий нефть боловсруулдаг. Энэ үйлдвэрийг сэргээн засах ажил 6 сар үргэлжилж болзошгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Үнэтэй ч гэсэн бензин алга

“Украины дронууд одоогоор ОХУ-ын гүн рүү 2500 км нисэж, агаараас цохилт өгч байна. Азаар манай улс Украинаас 3500 км хол байрладаг үйлдвэрээс шатахуун авдаг” гэж Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар ярив. Манай улс ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот дахь “Роснефть” компанийн үйлдвэрээс шатахуунаа авдаг. Гэсэн ч тэд Украины цохилтод өртсөн, шатахуунгүй болсон муж, хотууд руугаа Ангарскаас шатахуун татаж байгаа. Тэгээд ч дотоодын хэрэгцээгээ хангаж хүчрэхгүй байгаа тул Энэтхэгээс далайгаар шатахуун авч байна.

Өөрийгөө яая гэж байгаа, Энэтхэгээс хөлөг онгоцоор шатахуун зөөж байгаа Орос яагаад ч юм бэ одоогоор манай улсад шатахуун өгч байна. Хэдий болтол ийм сайхан ааштай байхыг бүү мэд. Энэ өгөөмөр сэтгэлийнх нь цаана юу байгаа нь ч тодорхойгүй. Магадгүй манайхан стратегийн орд, асар том төсөл ч юм уу, ямар нэг зүйлээ Путинд найр тавьж өгсөн байх. Тэгээд л бид одоохондоо оочирлоод ч болтугай авах бензинтэй байна.

Гэвч Орос, Украины дайн мөд дуусах шинжгүй. 2 сарын дотор Киевийг эзлэх мөрөөдөлтэйгөөр дайн эхлүүлсэн Путин 4 жил үргэлжилж буй зууралдаанаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй. Зеленский ч мөчөөгөө өгөхгүй. Холын АНУ-д Трамп бас хэтийдсэн мөрөөдөлдөө дийлдээд, Ормузын хоолойг онгоцгүй болгож орхилоо. Иран ч амархан найр тавихгүй.

Дизель түлшгүй болбол Н.Учрал нүүрсээ юугаар Хятад руу зөөх билээ

Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2026 оны эхний 6 сард 92.5 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 30%-иар нэмэгдсэн. Олон улсын шинжээчдийн таамаглалаар энэ онд 80 ам.доллар байх төлөвтэй. Дараа жил хэрхэхийг тэнгэр ч мэдэх юм уу даа.

Энэ янзаараа бол шатахууны хомсдол 2027 онд ч Дэлхий даяар үргэлжилж, Монгол хөлд нь муужрах нь. Дизель түлшгүй болбол Н.Учрал нүүрсээ юугаар Хятад руу зөөх билээ. Тариаланчид буудай, төмсөө яаж тарих билээ. Техниктээ хийх түлшгүй бол тариаланчид зах зээлд зарах буудай, ногоо тарьж, хурааж чадахгүй. Өөрсдийнхөө идэхийг л гараараа тарьж, хураана.

Байдал ийм байхад Н.Учралын Засгийн газар дараа жил уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортыг 17.6 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Засгийн газар ийм хэмжээний нүүрс Хятад руу зарахаар зорьж байна.

2026 онд 95 сая тонн нүүрс,

2027 онд 100 сая тонн нүүрс,

2028 онд 105 сая тонн нүүрс,

2029 онд 110 сая тонн нүүрс

Хэрвээ ингэж нэмэгдвэл түүнийг зөөх машин, жолооч бэлэн ч түлш олдох нь юу л бол. Эсвэл ОХУ-аас одоо юугаа ч юм оронд нь өгөөд авч байгаа шатахуунаа ард түмэндээ зарахаа болиод, бүгдийг нь нүүрсний машинууддаа өгөхөөс өөр аргагүй. Аль болох их нүүрс зарж, ахиухан мөнгө олохыг хичээж ирсэн үе үеийн Ерөнхий сайд нарын бодлогыг Н.Учрал ч үргэлжлүүлж буй.

Монгол Улсын нүүрсний экспортын дундаж хилийн үнэ 2022 онд тонн тутамд 206 ам.доллар хүрсэн ч 2023 онд 128 ам.доллар, 2024 онд 104 ам.доллар, 2025 онд 64 ам.доллар болж, унасан. Энэ оны эхний хагас жилд дундаж үнэ 68 ам.долларт хүрч, 4 доллароор нэмэгдлээ. Дараа жил ч ийм байна гэж ЗГ тооцжээ.

Бодит байдал дээр БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сулбагар байгаа. Гангийн үйлдвэрлэлээ танах замаар аж үйлдвэрийн бүтцээ өөрчлөхөө Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээр Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь 2025.03.05-нд мэдэгдсэн. Энэ нь ч бүх талаараа ёсоор болж байна.

2027 онд манай улс 100 сая тонн нүүрс зарах нь эргэлзээтэй

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том компанийн нэг болох “China Evergrande” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хүй Каяньд тус улсын шүүх 8 дугаар сард бүх насаар нь хорих ял оноож, хувийн бүх хөрөнгийг нь хураасан талаар Хятадын төрийн төв телевиз CCTV мэдээлсэн. Тус компанийн нийт өр 300 тэрбум ам.доллароос давсан байна. Энэ нь Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том өрийн хямралын нэг болсон юм. Тус компанийн хямрал зөвхөн “Evergrande”-ээр хязгаарлагдаагүй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын бусад томоохон компани ч өрийн дарамтад орж, орон сууцны үнэ, барилгын салбар болон хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлсөн.

Тус улсаас ган худалдаж авдаг БНСУ, Вьетнам хятад ганд татвар ногдуулдаг болсон. Энэ нь бас нөлөөлж буй. Энэ бүхний улмаас тус улсын гангийн үйлдвэрүүд барилгын материалын үйлдвэрлэлээ багасгаад байна. Энэ бол тус улсын гангийн үйлдвэрүүд коксжих нүүрс худалдаж авахаа багасгасан гэсэн үг. Тэгэхээр 2027 онд манай улс 100 сая тонн нүүрс зарах нь эргэлзээтэй.

Ийм байхад 2027 онд коксжих нүүрсний үнэ огцом өсөх, хятадууд манайхаас их хэмжээний нүүрс авах магадлал бүрхэг. Тэгэхээр нүүрс ачсан машины цуваа одоогийнх шигээ хил дээр оочирлон Хятадыг зорихгүй байж мэднэ. Тэр машинуудад шахах шатахуун ард иргэдэд үлдэж болох юм.

0/1000