horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

М.Энхцэцэг: Том цахилгаан станцуудын тендерийг ЭХЯ нууцаар зарласан байна

post-img

ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-ЭХЯ эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнолд хүчтэй нөлөө үзүүлэх сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөн, сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан байна. Аливаа эрчим хүчний эх үүсвэрийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар оруулж, тооцоо, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлтэйгээр баталсан байх ёстой. Гэтэл үүнд ямар ч батлагдсан зүйл алга. 

Энэ сонгон шалгаруулалтын мэдээллийг зөвхөн өөрсдийн вэбсаит дээр л тавьсан. Яамны цахим хаяг болон бусад хэвлэлд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөөгүй. Энэ долоо хоногийн баасан гарагт сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. 

Хамгийн ноцтой нь 600 МВт сэргээгдэх эрчим хүчийг нээлттэй, ил тод бүрэн мэдээлэлтэй зарлаагүй. Жилдээ 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх том чадлын Нарны, салхин станцуудыг шалгаруулна гэсэн зар байсан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд аливаа дуудлага худалдааг зарлахдаа хүчин чадлыг заавал бичнэ гэж заасан байдаг. Гэтэл хүчин чадлыг бичилгүй зарлаж, хуулиа зөрчсөн байна. 

Энэ том хүчин чадлын сэргээгдэх эрчим хүч станцууд “Оюутолгой”-г дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хязгаарлагдмал. Нар, салхи байхгүй бол эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс “Оюутолгой”-г найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүй. Ингэснээр Хятадын эрчим хүчний системтэй холбогдох шаардлагатай болно.

Дэлхийн улс орнууд жилээс жилд эрчим хүчний хараат бус байдлаа багасгахыг хичээж байна. Гэтэл бид хараат бус байдлаа нэмэх ажил хийгээд байна. 

Одоогийн байдлаар бид эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат. Бид үүнээс гарах ажил хийх хэрэгтэй. Нар, салхинаас хамаарахгүй тогтвортой, найдвартай үйлдвэрлэдэг дулаан, усан цахилгаан станц, ус хуримтлуурын станц, том чадлын батарей станц барих хэрэгтэй.

0/1000