horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Спортын тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн татвараас чөлөөллөө

post-img

Засгийн газар өчигдөр “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл”-ийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Өмнөх жагсаалтын үйлчлэх хугацаа 2024 оны эцсээр дуусжээ. Өмнө нь 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлж байв. 2021-2023 онд нийт 1 их наяд 126,6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гаалийн ерөнхий газар хамтран барааны давхардсан нэршлийг нэгтгэж, ангиллыг шинэчлэн 3 бүлэг, 410 барааны ангиллын код бүхий жагсаалт боловсруулсан байна. Энэ нь шинээр татварын хөнгөлөлт бий болгож байгаа бус, хуульд заасан чөлөөлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй зохицуулалт юм. Ингэснээр спортын тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын орчныг сайжруулах, тамирчдын бэлтгэл хийх нөхцөлийг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.

“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг 2031 оны 12 дугаар сарын 31 хүртэл дагаж мөрдөнө.

0/1000