horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ральф Лорен 86 насандаа шинэ коллекцоо тайзнаа гаргав

post-img

АНУ-ын нэрт загвар зохион бүтээгч Ральф Лорен 2027 оны хаврын коллекцоо Нью-Йоркийн загварын долоо хоногийн өмнөхөн танилцууллаа.

86 настай дизайнерын шинэ коллекц уламжлалт эсгүүрийг орчин үеийн шийдэлтэй хослуулснаараа онцлог байв. Өргөн загвартай өмд, хөх болон цагаан өнгийн хүрэм, пальто, өд чимэглэлтэй жийнсэн хүрэм, эсгүүр сайтай цагаан хослол, биед барьсан топ болон урт даашинзуудыг тайзнаа танилцуулжээ.

Загварын шоу лхагва гарагт Манхэттений доод хэсэгт байрлах Jack Shainman Gallery-д болсон байна.

Шоуны төгсгөлд Ральф Лорен өөрийн биеэр тайзнаа гарч, үзэгчдэд мэндчилсэн бөгөөд түүнийг үзэгчид алга ташин угтжээ. Тэрбээр шинэ коллекцоо “романтик үзэлд үл хүндэтгэсэн хандлагаар хандаж, шинэ төрлийн дэгжин байдлыг бий болгосон” хэмээн тодорхойлсон байна.

Жүжигчин Виола Дэвис, Синтия Эриво нар шоуг урд эгнээнээс үзсэн бол Ральф Лорены гурван хүүхдээс компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байгаа цорын ганц нь болох Дэвид Лорен мөн хүрэлцэн иржээ.

Ральф Лорен 1967 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулсан. Тус компани сүүлийн улирлуудад хүчтэй өсөлт үзүүлж, залуу хэрэглэгчдийн хүрээгээ тэлэхийн зэрэгцээ олон үеийн хэрэглэгчдээ хадгалж чадсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар брэндийн бүтээгдэхүүний үнийн өргөн сонголт нь инфляцын улмаас хэрэглэгчид нэмэлт зардлаа танаж буй энэ үед борлуулалтыг дэмжиж байна.

Ральф Лорен брэнд ойролцоогоор арван жилийн өмнө шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анх удаа гаднын гүйцэтгэх захирал томилж, өндөр зэрэглэлийн хувцсанд түлхүү анхаарах стратеги баримталснаар борлуулалтаа сэргээжээ.

Энэ жилийн Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилж, 70 орчим загварын шоу, дизайнеруудын танилцуулга зохион байгуулахаар төлөвлөжээ.

0/1000