Баян-Өлгий, Ховд аймагт наадмын үеэр гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинж гарч, мал өвчилсөн. Энэ өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцжээ.
Дээрх аймгуудад шүлхий өвчин туссан 1000 гаруй малыг устгасан. Түүний нөхөн төлбөрийг Засгийн газар малчдад олгохоор шийдвэрлэсэн байна. Уг өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийг үргэлжлүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад Засгийн газар үүрэг болгосон байна.

