horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

З.Мэндсайхан: Ням-Очирыг өглөө дуудаж уулзсан

post-img

Сангийн сайд З.Мэндсайхан гэрт ойрхон сургуульд улсын төсвөөс өгөх хувьсах зардлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төр, хувийн хэвшил хамтрах буюу төрөлжсөн ахлах сургуулийг дэмжиж, хувьсах зардал өгөх ажлын хүрээнд хувийн сургуулиуд хамтран ажиллах гэрээгээ Боловсролын яаманд өгсөн гэдэг тайлбарыг төрийн нарийн бичгийн дарга нь өгсөн. Энэ хүсэлт дотор “Их засаг кингс” сургуулийн нэр байсан?

-Би тийм юм мэдэхгүй.

-50 тэрбум төгрөгийн задаргааг гишүүдэд тараасан байна.

-Би хаанаас тараасныг мэдэхгүй. Төсвөө өргөн барьсан сайд нь би байна. Энэ 50 тэрбум төгрөгийг зарцуулаагүй байна.

-Та Баасанжаргал гишүүн, төрийн нарийн бчигийн дарга Т.Ням-Очир нарыг худлаа хэлсэн гэх гээд байн уу?

-Ямар зорилгоор ингэж ярьсныг мэдэхгүй байна. Өглөө би Т.Ням-Очирыг дуудаад асуусан чинь хариулж чадахгүй байсан.

0/1000