horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Оюунсанаа: Ургасан жаахан самраа бүгдээрээ амьтдадаа үлдээе!

post-img

БОУАӨЯ яг одоо баавгай, самартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням:

-Баавгай ямар нөхцөл байдлын улмаас суурьшлын бүсэд орж ирж буйг эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч судална. Баавгай 200-300 км-т нүүдэллэж амьдардаг, хил хязгааргүй амьтан. Одоо суурьшлын бүсэд орж ирж буй баавгай дандаа бамбарууштай байна. Баавгайг аль болох тэжээхгүй байх, цагаан идээгээ ил тавихгүй, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа:

-Хушны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүдэг. Энэ жил аль ч зориулалтаар самар түүхийг хориглолоо. Энэ жил хүрэн баавгай зөвхөн Монгол биш, Европ, ОХУ-д баавгай суурин газарт орж ирж байгаа тухай мэдээлэл их гарч байна. Архангай, Өвөрхангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий гээд ой ихтэй бүсэд хүмүүс самар бэлтгэж байгаа. Хуш модны самрын 40 хувийг үлдээдэг. Энэ жил хүмүүс энд тэнд самар байна гэж хэлж магадгүй. Ургасан жаахан самраа бүгдээрээ амьтдадаа үлдээе!

Самарт явсан хүмүүстээ гэр бүлийнхэн нь хэлээрэй. Тэднийгээ ойгоос татаж, буулгаарай. Энэ байгальд хүн ганцаараа амьдардаггүй. Амьтад бас амьдардаг юм шүү.

0/1000