Тайланд улсын Чонбури мужид цэцэрлэгийн багшаар ажилладаг эхнэрээ буудан хөнөөсөн хэрэгт цагдаагийн байгууллага нөхрийг нь сэжиглэн шалгаж байна. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг юм байна. Тэр 18 цагийн турш цагдаагийн бүслэлтэд байсны эцэст бууж өгчээ.
Хэрэг Нонгплалай хотын цэцэрлэгт гарсан аж. Буун дуу гарсны дараа тус цэцэрлэгт байсан 44 хүүхэд болон багш нарыг аюулгүй газар луу шилжүүлсэн байна. Сэжигтэн цагдаа хэрэг үйлдсэнийхээ дараа гэр лүүгээ зугтаж, тэндээ цагдаа нарт бүслэгдсэн байжээ.

