Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран “Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг 3 сарын хугацаатай эхлүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 1 бүлгийн 2 этгээдийн үйлдсэн 11 үйлдэлд холбогдох 20 үхэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс алдагдсан 16 үхрийг олж тогтоон, эзэмшигч, хохирогч нарт хүлээлгэн өгөв.
Мал хулгайлсан, оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, алдагдсан малыг эрэн сурвалжилж, хохирлыг нөхөн төлүүлж байна. Мөн малчид, иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, малын бүртгэл, шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус мал, махны худалдаа, тээвэрлэлтийг таслан зогсоож байна.


