Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулав

200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулав

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 8-р сарын сүүлчээр шилжүүлсэн байна.

fb
twitter

Шүүх уг хэргийг хэлэлцээд, Г.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торголоо.

0/1000