horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Буйр нууранд живсэн завийг татан гаргажээ

post-img

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан баг Халх голын байлдаан болсон газар буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд живсэн нисэх онгоц, бусад техникийг эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 13-нд зохион байгуулж байна.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж, 7-9 метрийн гүнд 23 удаа шумбав.

Гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дрон ашиглан, усны гүнд эрэл зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрын зайд 3 метрийн гүнд живсэн 4 хүний суудалтай аяны завийг илрүүлжээ. Уг завийг нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаа нь нууранд осолдсон  онгоцны байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа юм байна.

0/1000