horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шатсан машинаас хээрийн түймэр гарчээ

post-img

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Чулуут гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ өчигдөр автомашин шатав. Уг машинаас шарласан хуурай өвсөнд гал авалцан, хээрийн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг 9-р сарын 10-ны 15:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги хүлээн авсан байна. Тэд Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамт уг түймрийг 21:40 цагт цурманд оруулж, 23:35 цагт бүрэн унтраалаа.  Урьдчилсан байдлаар 2100 га талбай түймэрт өртөж шатсан байна.

0/1000