horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Чарли Киркийг БНН-ын чуулганаар дурслаа

post-img

АНУ-ын Бүгд найрамдах нам (БНН) анхны завсрын сонгуулийн чуулганаа зохион байгуулах үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг дурслаа. Түүний амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байгаа энэ үед нам залуу эрэгтэй сонгогчдын дэмжлэг буурч буй шинж тэмдэгтэй тулгарч байна.

31 настай Чарли Киркийг өнгөрсөн онд Юта мужийн их сургуульд мэтгэлцээн хийж байх үеэр нь хүзүүнд нь буудан хөнөөсөн юм. Уг хэрэгт Тайлер Робинсоныг яллагдагчаар татсан бөгөөд прокурорууд түүнд цаазын ял шаардах боломжтой гэж шүүх шийдвэрлэжээ.

Киркийг дэмжигчид чуулганы үеэр түүний нэр, дүрс бүхий бараа өмсөж, шашин, гэр бүл болон консерватив үнэт зүйлсийг нь онцолж байв.

Харин залуу сонгогчдын гол санаа зовнил нь амьжиргааны өртөг болжээ. Харвардын судалгаагаар 18-29 насныхны тал хувь нь инфляцийн нөлөөг ихээр мэдэрч байгаа бол 45 хувь нь санхүүгийн хүндрэлтэй байгаагаа хэлсэн байна.

Мөн YouGov болон The Economist-ийн судалгаагаар энэ насны сонгогчдын ердөө 16 хувь нь Ирантай дайн хийх шийдвэрийг зөв гэж үзжээ.

0/1000