horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

КЕПКО-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль магистрын тэтгэлэг зарлалаа

post-img

Бүгд Найрамдах Солонгос Улсын КЕПКО-ийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль (KEPCO International Nuclear Graduate School – KINGS) цөмийн цахилгаан станцын инженерчлэл, эрчим хүчний бодлого, инженерчлэлийн чиглэлээр хоёр жилийн магистрын хөтөлбөртэй. Үүндээ тэтгэлэг зарлалаа.

Хөтөлбөр: Цөмийн цахилгаан станцын инженерчлэл

Эзэмших зэрэг: (NPP) Магистр

Суралцах хугацаа: 2 жил / 4 улирал (2027.03–2029.02)

Сургалтын хэл: Англи хэл

Хөтөлбөр: Эрчим хүчний бодлого, инженерчлэл

Эзэмших зэрэг: (EPE)Магистр

Суралцах хугацаа: 2 жил / 4 улирал (2027.03–2029.02)

Сургалтын хэл: Англи хэл

1. Хөтөлбөрийн чиглэл

Цахилгаан станцын инженерчлэлийн салбар (NPP): цөмийн цахилгаан станцын зураг төсөл, цөмийн аюулгүй байдал; цөмийн түлшний эргэлт, цацрагийн аюулгүй байдлын инженерчлэл; цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлага.

• Цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлагын чиглэл нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр INMA-NTM хөтөлбөрт хамруулсан бөгөөд төгсөгчид магистрын дипломоос гадна INMA хөтөлбөрийн гэрчилгээ авна.

• Эрчим хүчний бодлого, инженерчлэлийн салбар (EPE): эрчим хүчний бодлого, удирдлагын чиглэл. Эрчим хүчний нөөцийн төлөвлөлт, эрчим хүчний зах зээлийн зохион байгуулалт, төслийн үнэлгээ, эрсдэлийн шинжилгээ, сүлжээний хөгжил зэрэг агуулгыг хамарна.

2. Тэтгэлэгт багтах зардал

• KINGS Global Scholarship нь элсэгчийн бэлтгэл, сургуулийн бодлогоос хамааран сургалтын төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн, 2 хүртэл жилийн хугацаанд санхүүжүүлнэ.

• Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн байр, хоолны зардлыг хариуцна.

• Тэтгэлгийг үргэлжлүүлэн авахын тулд суралцагч В- (2.7/4.3)-оос доошгүй голч дүнтэй байх шаардлагыг хангасан байна.

• Элсэлтийн бүртгэлийн хураамж авахгүй.

• Захиргаа, сургалт, судалгааны туслах ажил хийх боломж нээлттэй бөгөөд сар бүрийн урамшууллыг ажлын төрөл, цагийн хэмжээгээр тооцно.

• Тэтгэлэгт үл хамаарах зардал: гадаад иргэн БНСУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суусан тохиолдолд улсын эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ба сард ойролцоогоор 80,000 вон төлнө.

3. Тавих шаардлага

• Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

• 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай байхыг илүүд үзнэ.

• Ажил олгогч байгууллага, эсхүл эрдэм шинжилгээний удирдагчийн тодорхойлолттой байх.

• Хүсэлт гаргагч англи хэлний түвшнээ дараах баримтын аль нэгээр нотолно: TOEFL iBT, IELTS, CEFR, New TEPS, TOEIC, эсхүл Duolingo English Test-ийн албан ёсны оноо; сургалт англи хэл дээр явагдсаныг нотолсон албан ёсны Medium of Instruction (MOI) захидал; эсхүл сургалтын хэл нь англи байсныг тусгасан төгсөлтийн гэрчилгээ, дүнгийн хуудас.

• Их сургуулийн сургалтаа бүхэлд нь англи хэл дээр судалж төгссөн хүсэлт гаргагч англи хэлний шалгалтын оноо ирүүлэхээс чөлөөлөгдөх бөгөөд үүнийг нотлох баримт бичиг ирүүлнэ.

• Эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг сургууль тэргүүн ээлжид авч үзнэ.

4. Бүрдүүлэх баримт бичиг

Маягт 1–5, 8 нь KINGS-ийн цахим бүртгэлийн системд байршсан байна.

  • Элсэлтийн өргөдөл /Маягт 1/;
  • Суралцах зорилгын тайлбар /Маягт 2/;
  • Суралцах болон мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /Маягт 3/;
  • Ажлын газрын тодорхойлолт /Маягт 4/;
  • Хоёр тодорхойлолт /Маягт 5/;
  • Бакалаврын дипломын эх хувь, дүнгийн хуудас;
  • Англи хэлний түвшин нотлох баримт;
  • Баримт бичгийн үнэн зөв байдлыг баталгаажуулсан зөвшөөрөл /цахим системээр/

Баримт бичигт тавих шаардлага:

• Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг байршуулна. Хар цагаан зураг болон энгийн агшин авалтын зураг хүлээн авахгүй.

• Бүх материалыг англи хэл дээр, компьютер дээр бичсэн байна. Гараар бичсэн материал хүлээн авахгүй.

• Англи хэл дээр бус баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан англи орчуулгын хамт ирүүлнэ.

• Гадаад улсад эзэмшсэн боловсролын баримт бичгийг апостиль, эсхүл харьяалах улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны консулын баталгаажуулалттай байхаар шаарддаг. Хүсэлт гаргагч цахим системд өөрийн баталгааг өгсөн тохиолдолд эх хувийг PDF хэлбэрээр орлуулан ирүүлж болно.

• Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

5. Бүртгэл ба хугацаа

• Хүсэлтийг www.kings.ac.kr вэб сайтын “Admission” цэсэд байрлах “Apply Now” хэсгээр дамжуулан цахимаар гаргана. Хүсэлт гаргагч өөрийн бүртгэл үүсгэж, шаардагдах бүх мэдээллийг бөглөнө.

6. Анхаарах зүйлс

• Энэхүү тэтгэлгийг БНСУ-ын KINGS сургууль өөрөө зарлаж, сонгон шалгаруулалтыг өөрөө зохион байгуулна. Иймд хүсэлтийг Боловсролын яамаар дамжуулан гаргахгүй.

• Тэтгэлэг, зардлын хэмжээ, сургалтын хөтөлбөрийн агуулга, хуваарь өөрчлөгдөж болзошгүй тул хамгийн сүүлийн мэдээллийг сургуулийн албан ёсны вэб сайтаас авна уу.

• Англи хэл дээрх мэдээллийг file:///C:/Users/User/Downloads/Email%201033%20%D1%85%D0%B0%D0%B2%D1%81%D1%80%D0%B0%D0%BB%D1%82%202%20-%202027%20KINGS%20Admission%20Guidelines_1.pdf линкээр авна уу.

0/1000