“Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарчээ. Түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, У гэгчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчлав. Уг этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, өөр хүн залилсан эсэхийг нь нягталж байна.


