horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Герман, Арабын Нэгдсэн Эмират 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын багц тохирлоо

post-img

Герман, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) хоёр орны эдийн засаг, стратегийн харилцааг өргөжүүлэх хүрээнд 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын багц зарлалаа.

АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохамед бин Заид Аль Нахаян Германд төрийн айлчлал хийх үеэр Германы Канцлер Фридрих Мерцтэй уулзаж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.

Мөн хоёр орны компаниуд 9.4 тэрбум еврогоос давсан нийт үнийн дүнтэй 29 гэрээ, санамж бичиг байгуулсан байна. Үүнд эрчим хүч, технологи, үйлдвэрлэл зэрэг салбарын төслүүд багтжээ.

АНЭУ өмнө нь Германд ойролцоогоор 34 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шинэ багц нь хоёр орны эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэх зорилготой юм.

0/1000