Б.А эмнэлгийн эрхлэгчээр ажиллах байхдаа хэвтэн эмчлүүлж байсан өндөр настны нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 он авч, хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Тэр ийм замаар 5 жилийн хугацаанд тухайн хүний нийт 16.7 сая төгрөгийн тэтгэврийг авч, хувьдаа завшсаныг цагдаагийн байгууллага тогтоосон аж.
Бусдад хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Б.А-г эрх мэдэл, албан тушаалаа урвуулах ашигласан гэж тооцон, нийтийн албанд 3 жил ажиллах эрхийг нь хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарлав.

