Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва 100 хоногийн ажлын тайлангаа яг одоо сэтгүүлчдэд тавьж, “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцуулж байна.
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:
-84 сургууль ойрын 2-3 жилд Улаанбаатарт барих шаардлагатай АБХ 13, Дэлхийн банк 43 сургууль барихаар болсон. Одоо Боловсролын яамтай ярилцаж, сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулна. Гэрт нь ойрхон сургууль байхад 1-р сургууль руу хүүхдээ зөөгөөд байна шүү дээ. Тиймээс сургуулийн чанарыг сайжруулна. Энэ 84 сургуулийг хүлээгээд, 2 жил суугаад байж болохгүй.
Тиймээс “Гэрт ойрхон сургууль” бодлогын хүрээнд сургууль болгох байр түрээсэлж, 21 гэрт ойрхон сургууль байгуулсан.
105.8 км зам ойрын жилд барих ёстой. 113 км зам энэ жил тавиад байна. Зам тавихдаа сургууль, нийтийн тээвэр явах замыг маш хурдан барья. Дэд төвүүдийг холбосон торлог зам тавья. 1 гудамж руу ороход нөгөө талаар нь гардаг мухар замгүй болъё.
Баруун тал руу 16 аймаг руу гардаг ганцхан гарцтай. Гамшиг болбол хотоос гарах гээд бүгд гацах юм байна лээ. 6 эгнээтэй хурдны зам гаргахаар төлөвлөж байна. Зүүн тал руугаа ч гарц нэмнэ.
Энэ жилээс замын шинэ стандарттай болж, туршиж үзсэн. Толгойтод уг стандартын дагуу зам тавьсан. Цаашид ийм зам тавина. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжинд ийм зам тавьж үзлээ.

