Япон Улсын Токио хотод энэ сарын 3-6-нд болсон жиү-жицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцож, хос медальтай ирлээ. Тэр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74 кг-ийн жинд но-ги төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болов. Ги-тэй төрлийн -76 кг-ийн ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээн 15 од бүхий сертификаттай, Дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн юм байна. Энэ удаагийн тэмцээнд 54 улсын 589 клүбийн 5700 гаруй тамирчин оролцжээ.


